Баянзүрх дүүргийн төсвийн хэлэлцүүлэг боллоо
төсвөө хянадаг жишиг дүүрэг болгох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн төрийн байгууллагуудын ажилчид, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн эцэг эх, хорооны иргэдэд төсвийн тайлангаа ойлгомжтойгоор тайлбарлан төсвийг иргэдэд ил тод болгож, орон нутгийн төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах бүх үйл ажиллагаанд иргэд нээлттэй оролцох, төсөвт хяналт тавих, төрийн байгууллагатай хамтран ажиллах Шилэн түрийвч-2 аяныг үргэлжлүүлж зохион байгуулж байгаа ажээ.
Түүнчлэн Иргэн төсвөө хянана ТББ-тай хамтран дүүргийн иргэдэд төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр төсвийн мэдээллийн bzd-tusuү.wordpress.com цахим хуудсыг боловсронгуй болгон ашиглаж байгаа ажээ. Энэхүү цахим хуудсын онцлог нь дүүргийн нийт төсөв, төсвийн үйл явц, төсвийн байгууллагуудын төсөв, худалдан авалтын төлөвлөгөө, хуваарь, худалдан авалтын ил тод байдлын хүснэгт зэрэг мэдээллийг байршуулан тогтмол шинэчилж байна. Ингэснээр тус дүүргийн төсвийн баримт, мэдээлэл, тайлан, худалдан авалтын явц, үр дүнгийн мэдээлэл иргэд, олон нийт, татвар төлөгчдөд үргэлж нээлттэй байж хүссэн цагтаа олж авах, санал бодлоо илэрхийлэх боломж бүрдэх юм байна.
Нөгөө талаар энэхүү сайт нь орон нутгийн төсвийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох зорилгоор төр захиргааны байгууллага, иргэний нийгэм хамтран ажиллах талбар болж байгаа Дүүргийн төсөвт иргэдийн санал санаачилгыг ажил хэрэг болгон, өрхийн амжиргааг дээшлүүлэх, амьдрах орчныг сайжруулах тав тухтай амьдрах бололцоог хангах дүүргийн иргэдийн оролцоог жилээс жилд нэмэгдүүлэх, иргэдийн саналыг жил бүрийн төсөв төлөвлөгөөнд тусган ажиллахаар зорилт тавьжээ.