Ц.Болд Хотын соёл иргэний ухамсраас эхэлнэ

Тиймээс бид Хотын соёл гэсэн буланг нээж байна. Тиймээс энэ булангаа дүүрэг, хорооны Засаг дарга нарын санал бодлоор эхлэхээр зэхлээ. Энэ удаагийнхаа дугаарт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг урьсан юм.

-Нийслэлийн иргэнийхээ хувьд хотын соёлын талаар та юу хэлэх вэ?

-Нийслэлийн соёл гэдэг бол нэлээн өргөн хүрээтэй асуудал юм. Иргэнийхээ хувьд Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр соёлтой байх ёстой гэж үздэг. Соёлыг юунаас эхлэх вэ гэвэл хогоо хаяхгүй, ил задгай газар бие засахгүйгээс эхэлнэ. Гадныхан задгай хог, шүлсээ хаяхад 100-500 ам.доллараар торгодог. Гадагшаа гарсан хэн боловч үүнийг дагаж мөрддөг хэрнээ нутагтаа тэр бүр соёлтой байж чаддаггүй. Нөгөө талаар энэ нь хууль дүрэмтэй ч холбоотой.

Түүнчлэн иргэн бүр хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Солонгост явж байхад цэцэрлэгийн багш нь хүүхдэд чихрийн цаас өгөөд хогийн саванд хаяуулж байсан. Энэ мэтийн зүйлээс хүүхдийн ухамсар өөрчлөгдөнө. Тиймээс хог хаяж болохгүйг хүүхдэд багаас нь суулгах хэрэгтэй. Хичнээн сайхан бүтээн байгуулалт байгаад соёлгүй бол ямар ч хэрэггүй.

-Танайх хэр соёлтой дүүрэг вэ?

-Манай дүүрэг соёлтой болохын төлөө эрмэлзэж яваа Бусад дүүргүүдийн хувьд харьцангуй гэр хороолол ихтэй. 32 хорооноос найм нь орон сууцных, 22 нь гэр хороолол үлдсэн хоёр нь холимог хороолол. Бидний зүгээс дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг арчлан хамгаалах тал дээр нэлээн анхаарч ажилладаг.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 120 гаруй сагсны шийдээс гадна тоглоомын талбай, гэрэлтүүлэг, явган хүний зам, хүүхэд хөгшдийн амарч зугаалах бичил цэцэрлэгүүд гээд томоохон тохижилтын ажлуудыг хийсэн. Бүтээн байгуулалтын ажлыг иргэд 100 хувь зөв ашиглаж чадаж байна уу гэвэл бас үгүй юм. Тухайлбал өнгөрсөн жил III.ҮI хороон дахь бидний байгуулсан тоглоомын талбайг шөнийн цагаар хорлон сүйтгэсэн хэрэг гарсан.

Энэ бол хотын соёлтой иргэний үйлдэл биш юм. Хүн хөрөнгө гаргаад өөрийнх нь төлөө зориулж бай­хад эвдэх сэтгэл гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тий­мээс дүүрэг, хорооны соёл иргэний ухамсраас эхэлнэ.

Б.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button