Кино үйлдвэрийн замыг хаах хугацаа хойшлов
төлөвлөж байсан бөгөөд нэг хоногоор хойшлогдож байна. Энэ сарын 13-ны 2200 цагаас 10 сарын 20-ны 0700 цаг хүртэл дээрх 480 метр замын хойд урсгалыг хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальт бетон хучилтын ажил хийнэ. Нийт уртдаа 4.5 км ут зам нь Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун овоо-Троллейбусны эцсийн буудал хүрдэг зам юм. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлыг Ялгуусан ХХК он дамжуулан гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ ондоо багтаан Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км авто замын зорчих хэсгийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Ирэх жилийн наймдугаар сарын 31 хүртэл Офицеруудын ордноос Троллейбусны эцэс хүртэлх үлдсэн 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон замын нийт 4.5 км уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэх гэрээтэй. Энэхүү замыг анх 1987 онд Троллейбусны нэгдүгээр шугамын ээлжээр барьж ашиглалтад оруулсан байдаг.
Түүнээс хойш их засвар хийгдээгүй учраас бүтцийн эвдрэлд орсон, зөвхөн урсгал засвар буюу нөхөөс, заадас засварын ажил хийж өнөөг хүрсэн байдаг. Энэ жилийн хувьд өргөтгөл, шинэчлэлт хийгдэх энэ замд урсгал засварын төсөв батлагдаагүй. Иймээс зорчих хэсгийн эвдрэл маш их, тээврийн хэрэгсэл зорчиход аюултай болоод байсан зам юм.