Монголд цэвэр шүүс үйлдвэрлэдэггүй

жимсний шүүс гэж рекламдах нь буруу гэдгийг ярилцах байж. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар жимсний шүүсийг дотор нь цэвэр шүүс, сэргээсэн шүүс, өтгөрүүлсэн шүүс, хуурай шүүс гэж дөрөв ангилдаг аж. О.Магнай хэлэхдээ Манайд үйл ажиллагаа явуулдаг ундаа үйлдвэрлэгчид цэвэр шүүс гэж рекламдаж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Цэвэр шүүс гэдэг бол шинэхэн байдлаар хадгалж байсан жимс, жимсгэнэ ногооноос механик аргаар боловсруулан гаргаж авсан шүүсийг хэлдэг гэв.

Тиймээс шүүс үйлдвэрлэгч компаниудад найрлага, шошгоо өөрчлөх нэг сарын хугацаа өгөв. Дээрх стандартыг дагаж мөрдөж эхэлбэл шүүс үйлдвэрлэгч компаниуд хуурай шүүс шахсан болон өтгөрүүлсэн шүүсийг ундны устай хольж технологийн боловсруулалтаас гаргаж авсан шүүс буюу сэргээсэн шүүс хэмээн нэрлэх нь зүйтэй юм байна.

Түүнчлэн тэрбээр гадаадаас сүү импортолдог компаниудын төлөөлөлтэй уулзаж 2007 онд батлагдсан ч сүүлийн таван жил огт мөрдөгдөөгүй стандартыг мөрдүүлэх шаардлага тавьжээ. Эдгээр компаниудыг арваннэгдүгээр сарын 1 гэхэд орц найрлага, хэрэглэх заавар, шошго гээд бүх зүйлээ монгол хэлээр бичихийг үүрэг болгожээ. Энэ нь агууламжтай гэдгийг заавал бүтээгдэхүүнийхээ шошго дээр бичих ёстойг үүрэгдсэн байна.

Б.ОДОНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button