Цэцэрлэгийн ачаалал буурчээ
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх МСҮТ-ийн хоёр төвд 1500 гаруй сурагч суралцаж байна. Харин тус аймагт ажилладаг их, дээд сургуулиуд 4000 гаруй оюутантай. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд зургаан настай 1450 хүүхэд нэгдүгээр ангид орсон нь өнгөрсөн оноос тооны хувьд буурсан байна. Энэ нь таваас зургаан жилийн өмнөх төрөлт бага байсантай холбоотой аж.
2012-2013 оны хичээлийн жилд Эрдэнэ багт 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдан ашиглалтад орж одоогоор тохижилтын ажил хийж байгаа. Хүүхдүүдээ бүртгэж, энэ сард багтаан ажлаа эхлэх юм.
Мөн Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар барих Булаг баг дахь цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхэлнэ гэж албаны хүн ярилаа. Дээрх хоёр цэцэрлэг баригдаж ажилласнаар цэцэрлэгийн ачаалал буурах аж.
Мөн Маамуу нааш ир, Тэмүүлэл, Багачуудын өргөө зэрэг хувийн цэцэрлэг үүдээ нээж, 200 гаруй хүүхдийг хамруулжээ. Их залуу багт 640 хүүхдийн суудалтай дунд сургуулийн барилгын ажил ид өрнөж байна. Шинэ оны босгон дээр ашиглалтад орох а тус сургуульд ажиллах, багшлах боловсон хүчин ч бэлэн болжээ.
Одоогоор Жаргалант сумын сургууль болон ҮIII сургууль, XҮ цэцэрлэгийн засварыг хийж байна. Дээрх засварын ажил оройтсон нь аймгийн ИТХ-ын долоодугаар сарын 4-нд хуралдсан хурлаар хөрөнгө нь батлагдсанаас үүдэлтэй аж.