Нийслэлийн МАН байраа чөлөөлж өглөө
Нийслэлийн МАН-ынхан байраа хүлээлгэн өгөхөөр болжээ. Хүүхэд, залуучуудын соёлын төвийн нэг жигүүрт нийслэлийн МАН-ын хороо байрлаж байсан юм.
Нийслэлийн МАН өчигдөр уг байрнаасаа нүүсэн байна. Намынхан Тэнгис кино театрын хажууд байрлах Окта төвийн байрандаа очиж буй ажээ. Тус намын зүгээс хотын даргыг улс төрийн үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжилж буй. Нийслэлийн намын хорооныхны зарим дарга нар нь намын төв байр Тусгаар тогтнолын ордонд байрлаад байгаа аж.
Б.АГЬ