Таэквондочид Малайзад өрсөлдөж байна
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд манай улсаас гадна БНСУ, БНХАУ, Тайланд, Казахстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур гэсэн есөн орны тамирчин оролцож байгаа юм.
Эрэгтэй таэквондочид 54, 58, 63, 68, 74, 80, -87, +87 кг-ын жинд өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүд 46, 49, 53, 57, 62, 67, -73,+73 кг-ын жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорих ажээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Түмэнбаяр (ХААИС), 58 кг-д М.Мягмарбаяр (МУБИС), эмэгтэйчүүдийн 49 кг-д Н.Долгормаа, 53 кг-д Г.Оюун-Эрдэнэ нар ОУХМ Н.Эрдэнэбаатарын удирдлаган дор хүч үзэж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил Казахстаны Алма-Ата хотод болсон хоёр дахь удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Дорнод аймгийн тамирчин С.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж байв.