Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Хятадуудыг гаргав
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн шуурхай галт тэргээр БНХАУ-ын 60 иргэнийг тээвэрлэн эх нутагт нь буцаасан аж. Хятад иргэд манай улсад 30 хоногийн визтэй орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан илрүүлсэн аж.
Тус газраас энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 1061 иргэнийг албадан гаргасан гэнэ. Мөн зөрчил гаргасан 44 орны 1108 иргэнийг 224.9 сая төгрөгөөр торгожээ.
Т.АМУР