Хууль зөрчин эрхээ хэтрүүлжээ

шалгахад нэлээд дутагдал илэрчээ.

Тэдгээр зөрчлийн шалтгаан нь сумын ИТХ, Засаг дарга нар Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай хуулиар хүлээсэн эрх, үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан, түгээмэл болон ердийн ашигт малтмалыг ялгадаггүй, ашиг орлогын хойноос хөөцөлдөж байгаатай холбоотой ажээ.

Шалгалтын дүнгээс үзэхэд Бүрэгхангай сумын ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга аж ахуйн нэгжид олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон, Хангал сумын ИТХ, Засаг дарга элсний карьерыг аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр олгосон нь эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь уурхайн талбайн шав тэмдэггүй, хамгаалалтгүй, уурхайн эдэлбэр газар ашиглах гэрээ, гэрчилгээгүй байлаа. Мөн уурхайг төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисст хүлээлгэж өгөөгүй, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах усны гэрээ, дүгнэлт гаргуулаагүй, усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулаагүй байсан нь мөн Газрын хэвлийн тухай болон Усны тухай, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хэмээн дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button