О.Оч НҮБ-ын ассамблейн хороонд үг хэлэв

хуралдаанд хууль дээдлэх ёс, хуулийн засаглалын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлэв. Нью-Йорк хотноо болсон Хуулийн засаглалын асуудлаарх өндөр хэмжээний хуралдаан нь хуулийн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас дэвшүүлсэн хууль дээдлэх ёсны асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах санаачилгыг Монгол Улс сайшаан дэмжиж байгааг нотлов.

Сайн засаглал, ардчилал, хүний эрхийг дээдлэх эрхэм зорилтын хүрээнд манай улс Хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлж, авлигатай тэмцэх тухай Мянганы хөгжлийн зорилтын ес дэх зорилтыг 2005 онд баталсныг дурдав. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүний хувьд өнөөдрийн байдлаар 240 гаруй олон улсын гэрээ, конвенцод нэгдэн ороод байгаа бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протокол-ыг соёрхон баталсныг мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button