Цагаан суваргын ордод хөрөнгө оруулна

мэдээлжээ. Энд бичсэнээр тус банк Дорноговийн Цагаан суваргын ордын бүтээн байгуулалтад зориулж 250 сая ам.доллар зарцуулах бөгөөд энэ нь зөвхөн уурхай нээх ажлын зардал болох гэнэ.

Тус банкны албан ёсны мэдэгдэлд энэ хөрөнгө оруулалтыг Монголын уул уурхайн салбарын хөгжилд зориулан хийж байгаа гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг үндэсний хэмжээний зэсийн стандартад нийцсэн, томоохон уурхайтай байх ёстой гэж үзсэн аж.

Цагаан суваргын ордын тухайд алт, зэсийн нөөцөөрөө Оюу толгойн дараа орохуйц арвин нөөцтэй гэгддэг. Тиймээс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны энэхүү хөтөлбөрийг олон улсад шууд ашгийн төлөө хэмээн үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button