Сонгуулийн автоматжуулсан системийг ашигласан туршлагыг сонирхов
туршлагаас хуваалцах нь сэдэвт олон улсын семинарт оролцсон Киргиз Улсын Сонгууль болон олон нийтийн санал асуулга хариуцсан төв Комиссын орлогч дарга, хатагтай Гулнар Журабаева тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр, энэ оны 11 дүгээр сарын 25-нд Киргиз Улсад болох орон нутгийн сонгуульд Монголын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг ажиглагчаар урьсан албан ёсны урилгыг Монгол Улсын СЕХ-ны даргад гардууллаа.
Монгол Улсын сонгуулийн байгууллага нь сонгуулийн автоматжуулсан системийг асар богино хугацаанд сонгож тэдгээрийг бүрэн нэвтрүүлж ашигласан явдал ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд энэ арга туршлага, түүний эрх зүйн зохицуулалт болон сонгогчдын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн байдал зэрэг нь бидний сонирхлыг зүй ёсоор татаж байна. Аливаа сонгууль хэл ам, хардлага дагуулдаг. Тиймээс танай арга туршлагыг авч нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байгаа тул түүнийг судлах сонирхолтой ирсэн тухайгаа Киргизийн сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн илэрхийллээ.
Энэ өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага БНСУ-ын Кёнги аймгийн сонгуулийн Хорооны байнгын комиссар ноён Чо Хай Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр улсын сонгуулийн байгууллагуудын харилцаа. хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
СЕХ, БНСУ-ын сонгуулийн байгууллагатай хамтран туршлага солилцох, сонгууль ажиглах зэргээр маш нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг судлах, сонгох, ашигласан олон улсын түүний дотор БНСУ-ын сонгуулийн байгууллагын туршлагыг судалсныг Монголын тал цохон тэмдэглэв. Монголын сонгуулийн байгууллага богино хугацаанд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн нь маш том өөрчлөлт авчирсан төдийгүй цаашдын сонгуулиудад их нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.Тиймээс Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үүгээрээ бахархах ёстой гэдгийг БНСУ-ын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн онцоллоо.