Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо
эхний халз мэтгэлцээний үеэр алдсан нэр төрийг сэргээхийг оролджээ.
Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн сонгуулийн хугацаанд ганцхан удаа болдог бөгөөд энэ удаа Кентукки мужийн Данвилл хотод болсон юм. Уламжлалт ёсоор энэ уулзалт хагас цаг үргэлжилж, АНУ-ын гадаад, дотоод бодлогын асуудлыг хөндсөн байна.
Энэ мэтгэлцээн Митт Ромнийн талын хүн болох Райаны хувьд анхны бөгөөд эцсийнх болох төлөвтэй байна. Конгрессийн гишүүн, өдгөө 42-той тэрбээр өмнө нь халз мэтгэлцээнд орж үзээгүй аж. Харин түүний өрсөлдөгч 69 настай юм байна.
Тус улсын хэвлэл мэдээллийнхэн, шинжээчид Дэд Ерөнхийлөгчдийн халз мэтгэл-цээнийг ямар ч шуугиан дэгдээхээргүй зүйл болно гэж үзсэн бололтой. Харин Байденыг Обамагийн нэр төрийг сэргээж чадах нь уу, Райан бас Ромни шиг итгэл үнэмшилтэй ярьж чадах уу гэдэгт л анхаарчээ.
Ирэх сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обама ялбал Жозеф Байдан суудалдаа үлдэнэ. Харин Митт Ромни ялбал Пол Райан дэд ерөнхийлөгч болно.
Үүнээс гадна Вашингтон Пост сонины захиалгаар тэргүүн хатагтайд нэр дэвшигчид-ийн хэн нь нэр хүндтэй талаар санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад АНУ-ын өнөөгийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн үйл ажиллагааг 69 хувь нь дэмжсэн бол Митт Ромнийн гэргий Эннийн үйл ажиллагааг 52 хувиар сайшаасан байна.