Шоколад их хэрэглэдэг улс Нобелийн шагнал олон хүртдэг
эмнэлэгт ажилладаг эрдэмтэн Франц Мессерли нээжээ. Тэрбээр судалгааны үр дүнгээ Шинэ Английн анагаахын сэтгүүл сайтад нийтэлсэн байна.
Франц Мессерли Катмандын эмнэлэгт ажилладаг байхдаа зав ихтэй байсан учраас дээрх судалгааг хийж үзье гэсэн санаа төрсөн. Энэхүү зүй тогтлыг олж илрүүлчихээд би нүдэндээ ч итгээгүй шүү гэжээ. Түүний тэмдэглэснээр шоколадны хамгийн өндөр хэрэглээтэй 23 орны жагсаалт Нобелийн шагналыг хамгийн олон хүртсэн улс орны жагсаалттай дүйцэж байсан гэнэ.
Мэдээж энэхүү судалгаанд шоколадны эх орон гэгддэг Швейцарь түрүүлсэн байна. Араас нь Швед, Дани, Австри, Норвеги оржээ. Франц Мессерли Швейцарь улсын нэг хүн жилд дунджаар 85 граммын жинтэй 120 ширхэг шоколад иддэг хэмээн тэмдэглэжээ.
Харин америкчууд энэ жагсаалтын дундуур орсон байна. Тус улсын хүн ам Нобелийн шагналтнуудаа нэмэхийн тулд жилд 125 тонноор илүү шоколад идэх шаардлагатай аж.
Хамгийн сонирхолтой нь, шоколад бага хэрэглэдэг Швед улс энэ жагсаалтад дээгүүр орж байна. Тус улс нь Нобелийн шагнал гардуулдаг орон билээ.
Энэ бол өвөрмөц давхцалыг судалсан анхны судалгаа биш юм. Судлаачид өмнө нь Европын орнуудын өрөвтас шувуу, төрөлтийн түвшний хоорондын давхацлыг илрүүлсэн. Түүнчлэн эрчүүдийн амиа хорлолт сэвхний тооноос шалтгаалдаг гэдгийг ч тогтоосон аж.
Шоколадны давуу талыг шинжлэх ухаанаар судалж тогтоосон билээ. Ялангуяа хар шоколад зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй төдийгүй илүүдэл жинг хязгаарладаг байна.