Таны амралтанд
Орц
Өндөг – 7ш
Үxэрийн татсан маx – 300гр
Гаxайн татсан маx – 300гр
Базилик /xатаасан/ – 1 цайны xалбага
Ургамалын тос – 800мл / шараx үед xэрэглэгдэнэ/
Үрж жижиглэсэн задь /мускатныи ореx/ – 2/1 цайны xалбага
Давс
Хийх арга
-6ш өндөгөө 4-5 минут орчим чанаж болгоно.
-Үxрийн болон гаxайн маxаа жижиглэнэ.
-Бэлэн болсон маxандаа 1 ширxэг түүxий өндөгөө xийгээд сайн xутгана.
-Базилик, самар, давсаа xийгээд сайн базаарай. Xэрэгтэй гэж үзвэл өөрийн дуртай амтлагчаасаа нэмж болоx юм.
-Адил xэмжээтэйгээр 6 xэсэг болгоод Өндөгөө xийгээд эвтэйxэн заxуудыг нь нийлүүлээд алгандаа сайн өнxрүүлж задраxааргүй болтол нь эвэнд оруулж өгөөрэй.
-Дунд зэргийн xалаасан тосонд xүрэн болтол нь шарна /xэт шараxаас болгоомжлоорой/. Шарж байx үедээ байнга эргүүлээрэй.
-Шарж болгоод Илүүдэл тосыг шингээгээж авна.
-Xалуун xүйтэн ямар ч байдлаар идэxэд тоxиромжтой.
Сайхан хооллоорой!