А.Моцартын Серайгаас оргосон нь Монголд анх удаа эгшиглэнэ

болох гэж байна.

Германы Дортманд хотын Амедиус цөөхүүл найрал хөгжмийн удирдаач Феликс Рейманн сонгодог урлагт хайртай монгол үзэгчдэд шинэхэн тоглолтоо сонирхуулахаар гурван хөгжимчнийхөө хамт иржээ.

Энэ үдэш монгол, герман хөгжимчид, дуучид Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт болон Германы суут Й.С.Бах, нэрт хөгжмийн зохиолч Р.Вагнер зэрэг уран бүтээлчдийн сор болсон хөгжим, дуурийн аринуудаар үзэгч олны сонорыг мялааж, сэтгэлийг цэнгүүлэх нь.

Мөн энэ орой В.А.Моцартын Европт алдартай Серайгаас оргосон нь хэмээх дуурийн ариг Монголын үзэгчдэд анх удаа сонордуулах юм байна.

Дашрамд дуулгахад, уг дуурийг Германы уран бүтээлчид манай улсын ДБЭТ-тай хамтарч 2014 онд шинээр найруулан тавихаар төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button