Өдөртөө 1-3 градус хүйтэн байна
өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.