Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ

нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн дараагаар 2012 оны 10 дугаар сард олгох Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг Монгол банкин дахь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын хүүхдийн мөнгөний тусгай дансанд энэ сарын 17-ны дотор бүрэн шилжүүлэхийг сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

Зарим аймаг, дүүргүүдэд цахим үнэмлэхгүйгээс хүсэлтээ гаргаж чадаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа юм байна. Иймд Иргэний цахим үнэмлэхийг улсын хэмжээнд энэ сарын 25-ны дотор харъяа хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид үүрэг болголоо.

Мөн хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийт иргэддээ чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button