Баяртай, В.И.Ленин

гэж үзээд нисэхийн болон үйлдвэр комбинатын цагаан хаалга, Лениний хөшөөг буулгах шийдвэрийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэсэн билээ. Мөн нийслэлийн өмчийн жагсаалтаас хассан байна. 1954 онд Оросын алдарт уран барималч С.Д.Меркуровын загвараар барьж байсан түүхтэй энэ хөшөөг буулган өөр газар шилжүүлэн байрлуулах санал гарсан ч суурь нь муудсан учир дууддагаар худалдахаар болсон байна. В.И Лениний хөшөөг дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулахаар болсон бөгөөд одоогоор хоёр компани саналаа ирүүлээд байгаа ажээ. Уг хоёр компанийн нэг нь Улаанбаатар хотоос зайдуу оршдог жуулчны бааз бөгөөд тэнд Сталины хөшөө байдаг аж. Энэ үйл ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Коммунистууд бол зөвхөн барууны ертөнцөд төдийгүй, өөрийн ард түмний хувьд жинхэнэ гэмт хэрэгтнүүд байсан гэж би боддог. Тиймээс хэлмэгдүүлэлт, хавчлага мөрдлөгийн үеийн энэ хөшөөг буулгах нь зүйтэй гэж бодож байгаагаа илэрхийлсэн.

Лениний хөшөө байсан газарт 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим хүмүүс гаргасан бол Э.Бат-Үүл дарга 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Ерөнхий сайд А.Амар бол амьдралынхаа сүүлчийн хормыг дуустал коммунистуудтай тэмцэхэд амьдрал, амь насаа зориулсан хүн. Тэрээр үхэхийнхээ өмнө Би коммунистууд та нарыг мэднэ ээ. Та нар бидэнд туслаагүй, харин биднийг колончлох гэж байгаа. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүйгэж хэлсэн байдаг хэмээн тэрбээр хэлсэн юм.

Большевикуудын удирдагч В.Лениний хөшөө нэгэн цагт ЗХУ-ын бэлгэдэл байлаа. Харин одоо энэ хөшөөг хэн ч хайхрахаа больжээ. Э.Бат-Үүл Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлт монголчуудыг ч дайрсан. 1930-аад оны үед хэлмэгдүүлэлтээс болж 40 мянган монгол хүн амиа алдсан.

Энэ бол хоморголон устгалт хэмээсэн байдаг. 1924 онд В.И.Ленинийг нас барахад Зөвлөлтийн бүх орнуудад түүний дурсгалд зориулж хэдэн мянган хөшөө босгосон гэдэг. Гэвч 1991 оны Зөвлөлтийн задралаас хойш тэдгээр хөшөөнүүдийн ихэнх нь хог дээр хаягдаж, зарим нь коммунизмыг эргэн сануулж, кафе, шөнийн клубийн чимэглэл болж үлдсэн билээ. Харин Улаанбаатар хотын төв дэх В.И.Лениний хөшөө өдийг хүртэл сүндэрлэж буй нь дийлэнх монголчууд, тэр дундаа настайчууд 1921 оны хувьсгалч ялахад гол нөлөө үзүүлсэн Зөвлөлтийн ард түмэнд одоо ч талархаж явдагтай холбоотой аж.

Хэрэв Оросууд байгаагүй бол, В.И.Ленин бидэнд туслаагүй бол Монгол гэж одоо байхгүй байх байсан. 1921 онд оросууд бидэнд их тусалсан. Дараа нь дэлхийн II дайны өмнө Японы цэргүүд Монгол руу халдан довтлоход ч бас л оросуудын дэмжлэг хэрэгтэй байсан хэмээн настайчууд ярьж байлаа. Мөн тэд энэхүү хөшөө их түүх өгүүлнэ хэмээж байсан юм.

Э.Төвчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button