Хятад эзэнтэй эмнэлгүүд хууль зөрчих нь их болсон

байна. Шалгалтад нийт 1140 эрүүл мэндийн байгууллага хамрагдсанаас улсын 152, хувийн хэвшлийн 988, сувилал, өрхийн эрүүл мэндийн169, лаборатори 16 байгууллага хамрагдсан байна.

Шалгалтаар нийт 83 их эмч эмчлэх зөвшөөрөлгүй, 49 эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан, 12 эмнэлэг, сувилал тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны чиглэлээс хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон аж. Улмаар 26 байгууллага, 41 албан тушаалтанд 43 сая төгрөгийн торгууль ноогдуулж, хууль бусаар олсон орлого болох 6.6 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 18 эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн загсааж, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Шалгалтын явцад гадны тэр дундаа хятад эзэнтэй эмнэлгийн байгууллагууд хууль зөрчсөн нь их байсан гэнэ. Тэд зөвшөөрөлгүй, эмийн бүртгэлд ороогүй эм, тангаар үйлчилдэг зөрчил ч гаргасан байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙСАН ЭМНЭЛЭГ, СУВИЛАЛ

· Баянхонгор аймаг Жа оточ шүдний эмнэлэг, Ган зүү Уламжлалт эмнэлэг,

· Дархан-Уул аймаг Шигтгэмэл шүдний эмнэлэг, Оюут мэргэжлээс шалтгаалах өвчний сувилал, Мэлмий хараа зүйн эмнэлэг, Сити оптик нүдний эмнэлэг,

· Дорнод аймаг Хас дотор, хүүхдийн эмнэлэг, Арга билэг уламжлалт эмнэлэг, Ачлал мэдрэл сэргээн засах эмнэлэг,

· Хөвсгөл аймаг Ахмадын сувилал, Гэрэл хүүхдийн эмнэлэг,

· Чингэлтэй дүүрэг Эрүүл эгнээ шүдний эмнэлэг иргэн н.Тунгалагийн эзэмшил, Гранпри эмнэлэг, эмийн сан,

· Хан-Уул дүүрэг Энхжаргалан хүүхдийн сувилал, Хаш чулуун физик эмчилгээний газар,

· Багануур дүүрэг Маргад өгөөж сувилал,

· Сонгинохайрхан дүүрэг Булган шүд ХХК-ийн Булган дент шүдний эмнэлэг

· Баянгол дүүрэг рентген оношилгоо дүрс оношилогооны төв иргэн Д.Баянтуулын эзэмшил

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button