Элчин сайдын үхлийг улс төртэй холбохгүй байхыг хүсэв
бусдын гарт амь эрсэдсэн билээ. Өдгөө 77 настай түүний эцэг Блүүмберг-т өгсөн ярилцлагадаа хүүгийнхээ үхлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил буюу улс төртэй холбохгүй байхыг хүсчээ. Тэрбээр Энэ хэргийг компанит ажлын үеэр болон бусдын саналыг өөртөө урвуулах аргаа болгох нь ёс бус үйлдэл гэж би үзэж байна. Би хүүгээ ирэх долоо хоногт хөдөөлүүлэх гэж байгаа. Тийм болохоор хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд байхыг хүсэхгүй байна хэмээжээ.
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Митт Ромни Ерөнхийлөгч Барак Обама болон түүний засаглалынхныг Ливид хангалттай аюулгүй байдлыг тогтоож чадаагүй хэмээн хурцаар шүүмжилсэн билээ. Үүний хариуд талийгаачийн эцэг ийм үг хэлсэн нь Митт Ромнигийн рейтингт муугаар нөлөөлж болзошгүйг шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм.