Хүннүгийн үеийн ховор олдвор олджээ
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалынхан 2006 онд МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимтэй хамтарсан төслийн хүрээнд явж байхдаа илрүүлсэн байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Салхитын булшнуудын талаар нэг сэдэвт зохиол гаргах гэнэ. Энэ талаар эрдэм шинжилгээний хуралд ямар нэг өгүүлэл тавьж хэлэлцүүлээгүй учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхөд эрт байгаа аж.
Хүннүчүүдийн оршуулгын дийлэнх нь зүүн тийшээ харсан байдаг бол Салхитын оршуулга бараг бүгдээрээ баруун тийшээ харсан байна. Хүннүчүүдэд морьтой нь оршуулдаг зан үйл байсан гэж ер нь тэмдэглэгдээгүй. Гэтэл Салхитын дийлэнх оршуулга нь морьтой. Тэд хүннүчүүд дотроо цөөнх болсон хэсэг байж магадгүй гэсэн дүр зураг гэж мэргэжилтнүүд үзэж байна.