Ихэр цамхгийг барьж буй компани шүүхэд дуудагджээ
Канадын ADF steel компанийг шүүхэд дуудсан байна. Нэхэмжлэгч нь Дэлхийн худалдааны төвийг эзэмшдэг агентлаг бөгөөд тэд ADF steel- ийг цамхгийн оройд байрлах антенн буюу дамжуулагчийг зоохгүй байгаа учраас ийнхүү шүүхэд хандахаас өөр аргагүй болсон гэжээ. Тус компани тээвэрлэлтийн компанид зургаан сая ам.долларын өртэй бөгөөд ийм хэмжээний мөнгийг захиалагчаас авч байж цамхгийн орой дахь дамжуулагчийг зооно гэдгээ мэдэгджээ.
Урьд нь Эрх чөлөөний цамхаг гэсэн нэрээр алдартай байсан уг цамхаг тухайн үедээ 120 метр өндөр байсан бол шинэ цамхгийн өндөр нь 500 метр болох учиртайгаас гадна Сэргэлтийн Цамхаг хэмээн нэрийдэх гэнэ.