ЖДҮ-дэд олгодог зээлийн хэмжээг нэмнэ
илүүтэй дэмжих бодлого баримталж байгаа аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд ЖДҮ-ийн салбарт 400 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Эргэн төлөлт харьцангуй сайн байгаа учраас цаашид далайцтайгаар үргэлжлүүлэх боломжтой гэдгийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээллээ. Тодорхой мэдээллээр одоогоор нэг суманд 50 орчим сая төгрөгийн зээл ногддог. Үүнийг жил бүр 100 сая, 150 сая гэх мэтээр өсгөх юм байна. Гэхдээ томоохон зээлдэгчдэд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл олгохгүй байхаар төлөвлөж, жинхэнэ утгаараа иргэдэд хүрч ажиллах шаардлагатайг хэлж байлаа.
Түүнчлэн, төслөө бичсэн иргэд олон байдаг ч барьцаа хөрөнгөнөөс үүдэн зээл авч чадахгүйд хүрдэг. Харин одооноос батлан даалтын сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс илүү олон хүн зээл авах боломж бүрдэх аж. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж бас өргөжүүлж чадвал иргэд ажилтай болно. Энэ хэрээр дундаж давхаргынхны чадавхи дээшилж, улс орон эдийн засгийн хямралд тийм ч амар өртөхгүй байх боломжтой. Түүнчлэн гадагшаа урсдаг мөнгөн урсгал дотооддоо үлдэж, хөдөө орон нутгийн иргэд ч хот руу нүүх шаардлагагүй болно. Мөн барьцаа хөрөнгө багатай иргэд зээл авах боломжийг төрөөс бүрдүүлж өгөх юм.