Амьдын зол, үхсэний хохь гэх үү, яахуу

уруу дорой нэгэн орж ирчихээд эзэн суух гээд Монгол хүн бүр л дургүй байдаг. Харин дургүйцлээ ил гаргаж зүрхэлдэггүй байсныг Хон хэрэйдийн Энхбат гэх эрхэм зоригтойгоор гарган ирэн өнөө цагийн эх оронч үзэлтнүүд болох Даяар Монгол, Хөх Монгол гээд бүлгэмийг үрслүүлж өгсөн гавьяатай. Гэхдээ хэт их үндсэрхэг үзлээсээ болсон уу аль эсвэл хайртай охиныхоо өмнөөс ял үүрсэн үү, ямартай ч өнөөдөр нарсанд ял эдэлж буй нэгэн.

Гэтэл сүүлийн үед нөгөө буруудаад байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн бээлий байсан энээ тэрээ гээд эх адаггүй олон юм яриад олон хүний дургүйцлийг төрүүлэх болсноо мань хүн мэдээгүй дэг үү дээ янз нь. Үрт хүн үрээрээ гэдэгчлэн хүний алаг үрийн амийг егүүтгэчихээд аав ээжээс нь мянгантаа уучлал гуйх байтал харин одоо улс төр яриад сууж байгаа нь хүний ёсонд хэр нийцэх юм болоо. Яг л нөгөө амьдын зол, үхсэний хохь гэдэг л болох гээд байна уу даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button