Хуурамч карт ашигласан гадаадын иргэдэд ял оноолоо

банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан тул Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 12-нд хэргийг шүүн хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаас улсын яллагч М.Сүхчулууны яллах дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар Сергей Драновичид арван жил нэг сар, Юрий Кравченкод арван жил хоёр сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Гэмт этгээдүүд Монголд нийт 89 сая 191 мянган төгрөгийг хуурамч карт ашиглан авсан болохыг УМБГ-ын ажилтнууд тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг интерполоор эрэн сурвалжилж байсан аж.

Л.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button