Нийслэлийн боловсролын салбар 555 сая төгрөгийн өртэй байна

хотын удирлагуудад мэдээлэл хийсэн байна.

Энэ жил нийслэлд нийт 206 сургууль, 308 цэцэрлэг, найман Гэгээрэл, хөгжлийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрт сурч, хү­­мүү­жиж буй хүүхэд багачуудын 10 хувь нь төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгт явдаг байна.

Түүнчлэн боловсролын салбарт энэ оны эхний найман сард 555 сая төг­рөгийн өр үүсчээ. Энэхүү өр нь Сангийн яамны 2012 оны гуравдугаар сард төс­вийн хуваарьт өөрчлөлт оруул­сантай холбоотой аж. Харин боловсролын салбарт цаашид хийх зарим ажлын чиглэлийг Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тухайлбал, нийслэлд ши­­­­нээр сургууль, цэцэрлэг ба­рих шаардлага байгааг хар­галзан зөвшөөрөлгүй ба­­ригдсан зарим барилгыг тө­рийн өмчид шилжүүлэн, ашиглаж болохыг судалж үзэхийг даалгав.

Мөн сургуульдаа холоос ирдэг сурагчдын сурах нөх­цөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор Баян­гол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуульд автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор, 10 дугаар сургуульд автобус түрээслэхэд зориулж 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button