ХААН Банкны харилцагчид БНСУ-ын эмнэлгүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо
хангахыг зорин ажилладаг билээ.
ХААН Банк өмнө нь олон улсын карт эзэмшигч харилцагчдадаа Сингапур улсын Раффлес эмнэлэг, Солонгос улсын Чейл эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгож байсан бол шинээр Солонгос улсын Сонгдо, Балгүнгсэсанг нүдний эмнэлэг болон БК гоо заслын эмнэлгүүдээр мөн хөнгөлөлттэй үйлчлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Эдгээр эмнэлгүүдээр ХААН Банкны олон улсын карт болох Үisa, Master болон Union Pay картыг ашиглан хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болох юм. БНСУ-ын Сөүл хотын Сонгдо эмнэлэг нь 1 сая гаруй өвчтөнд амбулаторийн үзлэг хийж 10,000 гаруй хүнд бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийсэн бүдүүн шулуун гэдэсний эмчилгээгээр дагнасан анхны томоохон эмнэлгийн нэг юм. Сонгдо эмнэлгийн улсдаа хамгийн томд орох 12 нугалаа гэдэс болон хоол боловсруулах эрхтний шархлааны төв нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлж эмчилдэг юм.
Харин БК эмнэлгийн хувьд нүд, шүд, хамар, эрүү нүүр, үс шилжүүлэн суулгах, үрчлээний мэс заслын тасгуудтай, 20 гаруй хэсэг тус бүрийн мэргэшсэн эмчийн бүрэлдэхүүнтэй Солонгосын тэргүүлэгч гоо заслын эмнэлэг юм.
Балгүнсэсанг нүдний эмнэлэг нь насжилтаас үүдэлтэй ойр, холын хараа муудалтыг засах мөн харааны эрхтэнтэй холбоотой бүхий л төрлийн эмчилгээ, туяа хагалгааг хийдэг 14 жилийн туршлагатай эмнэлэг юм.
Ийнхүү ХААН Банкны зүгээс олон улсын Виза, Мастер болон Юнион Пэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан төлбөрийн картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ авах боломжтой төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг олон улсын эмнэлгүүдийнхээ тоог нэмэгдүүлж банк санхүүгийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж байна.