Тэн Хун компани цианит натриар байгаль орчин хордуулсан байна
компани вант улсаа бий болгож буйг эсэргүүцэн хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь энэ хоёр хүний ажилладаг байсан Тэн Хун компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгэм, санхүү болон байгаль орчинд ихээхэн хохирол учруулж буйд бухимдан удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй ажээ. Төв аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг энэ компани 200 гаруй монгол, 30 гаруй хятад ажилчинтай. Эдгээр хятад хүмүүс монгол ажилчдыг удирддаг, цалингийн хувьд хятадууд 1-1.6 сая төгрөг, харин монголчууд 369 мянган төгрөг авдаг.
Энэхүү 396 мянган төгрөг бусад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын жишигтэй харьцуулахад маш доогуур байгааг онцолсон юм. Мөн тус компанийн нэгэн монгол ажилчны бие нь муудахад чөлөө авч чадахгүй байсаар нас барсан, байгаль орчныг бохирдуулж байгаа гээд үйл ажиллагаа нь зөрчилтэй байгааг ажилчид эсэргүүцээд үр дүнд хүрээгүй гэнэ. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард үйлдвэрчний эвлэл байгуулж ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлс нэмэх, байгаль орчныг хордуулахгүй байх гэсэн шаардлага тавьж байсан ажээ.
-Тэн Хун компани байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн жилийн аравдугаар сард намайг бутлуурын цехийн ахлагч байхад хаягдлын далангийн пилонк хагарсан. 6-7 метр хагараад хаягдлын шороон доогуур орсон байсан. Хаягдал гэдэг цианит натрийн тодорхой хэмжээний агууламжтай шороо болон ус байдаг. Тэр ус нь хөрсөнд шингэчихсэн. Хөрсөнд шингэнэ гэдэг газар тариалангийн бүс нутгийг хордуулж байна гэсэн үг.
-Үүнд удирдлагууд чинь ямар арга хэмжээ авсан бэ?
-Удирдлагууд арга хэмжээ аваагүй. Пилонк болон дээд өнгөн хэсгийг нь нөхүүлээд орхисон. Мэргэжлийн хяналтаас хөрсний бохирдлыг шалгасан зүйл байхгүй.
Тэн Хун компанийн ажлаасаа халагдсан дээрх хоёр хүн тэмцлээ үргэлжлүүлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Шударга ёс эвсэлийн бүлэгт дээрх асуудлаар хандаад байгаа ажээ.