О.Магнайгийн эрх жинхэнэ утгаараа баталгаажлаа
хууль бус үйл ажиллагаатай хатуухан тэмцэж эхэлсэн. Хэдийгээр түүний энэ тэмцэлтэй аж ахуйн нэгж, байгууллага санаа нэгдэхгүй байгаа ч Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгчлэн тэд иргэдийг хуурдаг байсан аргаасаа салах гэж оролдож эхэллээ. Үнэхээр талархууштай.
Гэхдээ л эрхэм даргын энэ шударга үйлийн хувь заяа хаашаа хэрхэн эргэх бол гэж тээнэгэлзэх хүн олон байсан. Харин одоо эргэлзэх хэрэггүй боллоо. Ёстой нөгөө хэмжээгүй эрхт хаант засаг гэдэг шиг Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын даргын хийж буй үйлдлийг баталгаажуулахын тулд Улсын ерөнхий байцаагчийн эрхийг олгов. Тэгэхээр одоо эрхэм дарга О.Магнай цэргүүдийнхээ хамт хууль бус зүйлийн төлөө тэмцэх л үлдэв бололтой.