Хөх тарианы гурилан бүтээгдэхүүнд судалгаа хийлээ

ашигладаг гэсэн гомдол ирсний дагуу тус газар нь хянаж, судалж үзээд доорх дүгнэлтэд хүрлээ.

Хүн амын зохистой хэрэглээний мэдлэг дээшилж амин дэм ихтэй хөх тарианы гурилаар хийсэн талхны хэрэглээ ихсэж эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс хөх тарианы гурилын талхыг үйлдвэрлэгчид ихээр үйлдвэрлэх болсон. Иймээс талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь хөх тарианы гурилыг талханд хэрэглэдэг эсэхийг судалж тогтоосон юм.

Судалгаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, аймгуудын Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрууд, Алейск-Импекс ХХК, Атар өргөө ХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Жэт бэйкэри ХХК, Улсын их дэлгүүр, Баянзүрх зах зэрэг холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллүүдийг гаргуулан авлаа. Үүнд Нийслэлийн хэмжээнд 286 компани гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаагаас 100 орчим нь талх талхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Эдгээр талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудын хэд нь хөх тарианы гурилаар буюу хар талх үйлдвэрлэж байна гээд судлаад үзэхэд үүнийг судалж гаргасан тоог ямар ч байгууллага хийгээгүй байна. Иймээс томоохон дэлгүүр, зах болох Улсын их дэлгүүр, Баянзүрх захаас доорх судалгааг хийлээ.

Манай улс 2010 онд нийт 989,899,9 кг хөх тариаг Канад, ОХУ, БНСУ, ХБНГУ улсуудаас Алейск-Импекс ХХК, Онтри ХХК, Ханарамарт ХХК, Номинтрейдинг ХХК, Фонродэн ХХК-иуд импортолсоноос Алейск-Импекс ХХК нийт импортын 99,93%-ийг дангаараа оруулж, 2011 онд 166,878,9 кг хөх тариаг БНСУ,ОХУ, ХБНГУ-аас Алейск-Импекс ХХК, Номинтрейдинг ХХК, Сөүл ХХК, Асгат-Кент ХХК, Блюскай эйжиа ХХК, Протрейд ХХК, Протрейд ХХК, Агь Импекс ХХК, иргэн Доржпаламын Бурмаа импортлон нийлүүлсэнээс Алейск-Импекс ХХК нь 80,83%-ийг импортолсон байна.

Импортлогч улс орны судалгаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас авсан 2011, 2012 оны хөх тарианы тариалалтын мэдээнээс харахад Булган, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дархан аймгуудад хөх тариаг тариалсан байна. Мэдээний дагуу аймгуудын Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас тодруулга авч, хөх тариа тариалсан аж ахуйн нэгжийн мэдээллийг авлаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь тариалсан хөх тарианы дийлэнхийг малын тэжээлд зориулдаг байна.

Манай улсад хөх тариаг тариалах боломж нөхцөл байгаа боловч боловсруулалт хийх техник, тоног төхөөрөмж байхгүйн улмаас бага хэмжээгээр тариалж байна. Иймээс талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь Алейска Импекс ХХК-ийн ОХУ-аас импортолсон хөх тарианы гурилыг худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Хөх тарианы гурил нь цавуулаг багатай учраас хөөдөггүй, хэрэглэхэд таатай бус, хийсэн ч нарийн технологи, хугацаа их шаарддаг байна. Олон улсын туршлагаас харахад Герман, ОХУ-д хөх тарианы гурилыг боловсруулах техник технологи өндөр хөгжсөн байдаг байна.

Судалгааны дагуу үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахад өөрсдийн технологи, нормын дагуу хөх тарианы гурил болон улаан буудайн гурилыг хольж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Зарим жижиг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ 10-15%-д нь хөх тарианы гурилыг хийж улаан буудайн гурил болон амт оруулагч, тогтворжуулагч зэрэг хүнсний нэмэлт бодисыг хэрэглэж байна. Тиймээс талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөх тарианы гурилаар хийж байгаа бүтээгдэхүүний орц, найрлагадаа хөх тарианы гурил болон буудайн гурилын эзэлж байгаа хувь, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг хаяг шошгондоо тодорхой бичиж хэвшүүлэх чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Мөн хүн амын хөх тарианы гурилан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ихэссэн учраас хөх тариагаа боловсруулах үйлдвэр бий болгох ингэснээр хөх тарианы тариалалтыг нэмэгдүүлж дотооддоо түүхий эдээ бэлтгэх боломж бүрдүүлэх талаар төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button