Залуучуудыг дэмжих лобби бүлэг-ийн анхны хуралдаан болов

Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого-ыг боловсруулж батлуулах, мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд залуучуудын дуу хоолой, саналыг тусгуулах, шаардлагатай шинэ хуулиудын төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг хуулийн хүрээнд хамтран зохион байгуулах юм.

2012 оны 4-р сард УИХ-ын гишүүдэд УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлэг-т нэгдэх саналыг тавихад, хүлээн авсан гишүүдийн тоо 49-т хүрч 50-аас дээш хувийг бүрдүүлсэн тул УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлэг-ийг тунхаглах ёслол, 800 залуучуудын цугларалт буюу тус бүлгийн нээлтийн үйл ажиллагааг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа дээрх 49 гишүүнээс 27 гишүүн нь дахин УИХ-д сонгогдсон. Шинээр УИХ-д сонгогдсон гишүүдэд Лобби бүлэгт нэгдэх хүсэлтийг илгээсэн бөгөөд 14 гишүүн нэгдэх хүсэлтээ илэрхийлснээр Лобби бүлэг 41 гишүүнтэй болоод билээ.

Энэ 10-р сарын 14-нд УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлэг-ийн анхны хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулав. Тус анхны хуралдаанаар бүлгийн дарга, дэд дарга, бүлгийн үйл ажиллагааны журам зэргийг хэлэлцэж баталсан байна. Дээрх УИХ-ын 41 гишүүнд бүлгийн дарга, дэд даргаар ажиллах боломж нээлттэй байгаа юм байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button