Чанаргүй зээлийн хэмжээ 306.3 тэрбум төгрөгт хүрэв
Банкны чанаргүй зээлийн хэмжээ сарын хугацаанд багахан хувиар нэмэгдсэн мэт боловч өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар буурсан гэх таатай үзүүлэлт гарчээ.
Арилжааны банкуудын зээлийг дотор нь ангилахад аж ахуйн нэгжийн өрийн үлдэгдэл 6.8 их наяд төгрөгт хүрсэн нь 2.9 хувиар нэмэгдсэн дүн юм байна.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 117 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн дотор 93 хувиар өссөн үзүүлэлт болжээ.