Олон улсын үзэсгэлэн нээгдэнэ

Литва, Латви, Өмнөд Африк, БНХАУ-ын хүнс, ундаа, тоног төхөөрөмжийг нэг дороос сонирхох боломжтой үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ бүхнийг дэлгэх үзэсгэлэн яармаг арваннэгдүгээр сарын 14-16-ныг хүртэл Шанхай хотын олон улсын шинэ үзэсгэлэнгийн төвд болох гэж байна. Үүнд Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид оролцож болох бөгөөд аравдугаар сарын 30-ныг хүртэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх ажээ.

Энэ үеэр хүнсний өргөн төрлийн бүтээгдэхүүн болон зочид буудал, үйлчилгээний газарт хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжийг дэлгэх юм байна. Түүнчлэн үзэсгэлэн яармагийн хүрээнд шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах болон мах нядалгааны сургалт, зааварчилгааг өгөх, махан бүтээгдэхүүний амталгаа явуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button