АНУ-ын эрдэмтэд Атлантидаг олжээ
тухайгаа мэдэгдсэн нь тухайн үедээ хүмүүсийн сонирхлыг төдийлөн татаж чадаагүй билээ. Үүнээс гурван жилийн дараа Канадын эрдэмтдийн багтай хамтран Дэн Кларкийн хайгуул хийж байсан газрын ойролцоо, Гуанахасибибесийн булангаас 8000 гаруй жилийн өмнө оршин байсан усан доорх хотыг илрүүлсэн. Үүнээс хойш Д.Кларк дахин судалгааны ажил хийх гэж ивээн тэтгэгч хайсаар 10 жилийг ардаа орхижээ. Ингээд энэ онд хийсэн түүний нээлт өөрийг нь хүртэл цочирдуулж, Атлантидагийн тухай домог үнэн болохыг нэгмөсөн баталлаа.
Атлантида Куба, Азорын арлууд, Мальта, Крит арлуудад оршиж байсан. Атлантида эх газар байсан гэж үздэг хүмүүст энэ таамаглал үнэмшилгүй сонсогдож болох юм. Гэхдээ Атлантидагийн тухай хүн төрөлхтөнд анх мэдэгдсэн Платон Посейдоны 10 хүүгийн захирсан 10 хаант улс байсан тухай өгүүлсэн байдаг шүү дээ. Д.Кларкийн экспедицийн олсон усан доорх хотод Майяа нарын байгуулсан шиг пирамид олноороо байжээ.
Тэдгээр пирамид нь Теотиуаканы пирамидтай ихэр гэмээр байсан боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь сонирхолтой. Мексикийн пирамидыг 2000 жилийн өмнө баригдсан гэж үздэг бол усан доорх пирамид 12000-аас доошгүй жилийн өмнө баригдсан болох нь батлагдсан. Миний бодлоор, майяа нар эрт цагт оршин байсан соёл иргэншлийн барилгыг хуулбарлан барьсан байх магадлалтай хэмээн Д.Кларк мэдэгдсэн байна.
Тэрбээр усан доороос 3.5 метр урт хүний араг яс олсныхоо дараа үүндээ бүрэн итгэлтэй болсон гэнэ. Араг яс Атлантынх гэдэгт тэр бат итгэлтэй байгаа аж. Экспедицийг ямар компани санхүүжүүлсэн, аварга араг яс хаана байгаа талаар тэрбээр одоохондоо нууцлахыг хүсч байгаа ажээ.