Уэйд Li-Ning-тэй 100 сая ногооны гэрээ үзэглэв

Тэгвэл Дөлнүүд-ийн хамгаалагч Дуэйн Уэйд БНХАУ-ын спорт хувцасны алдарт корпораци Li-Ning-тэй 100 сая ам.долларын гэрээ байгуулсныг AP агентлаг мэдээллээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн дараа Nike компанитай сурталчилгааны гэрээ байгуулсан бөгөөд саяхан гэрээ нь дуусгавар болсон юм.

Харин хоёр тал гэрээ­гээ сунгах асуудалд тохи­ролцоонд хүрч чадаагүй аж. Өдгөө 30 настай Уэйд Хятадын компаниас жилд 10 сая ногоон авах бөгөөд 10 жилийн хугацаанд тус компанийн бүх зар сурталчилгаа, бусад арга хэмжээнд оролцох гэнэ.

Урд хөршийн Li-Ning компани саяхан алдарт хөнгөн атлетикч Елена Исинбаева, Асафа Пауэлл нартай ч мөн гэрээ байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button