П.Бүрэнтөгс арслан цолны найрандаа хайртай дуучнаа урьжээ
хэмээх нэр хүндтэй цолонд хүрсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс цолны мялаалгын найр өнгөрсөн баасан гаригт Чингисийн өргөө ресторанд нижгэр болов.
Цолны мялаалгад Увсын гэх тодотголтой урлаг соёл, спортын алдартнуудаас өгсүүлээд өдгөө УИХ- д сууж буй эрхмүүд ч хүрэлцэн ирж ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэнэ. Найранд ая дуугаа өргөж, хөг нэмэхээр Увс нутгаас төрөн гарч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат жүжигчин С.Жавхлан, Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Д.Бурмаа тэргүүтэй дуучид дунд Завханы залуу дуучин, морины тухай дуугаараа олонд танигдаж буй Л.Нарантуяа гэгч бүсгүй байсанд зочид Манай аймагт ийм дуучин байхгүй биз дээ.
Хаанахын хэн гэдэг дуучин бэ хэмээн шивэр авир хийн бие биенээсээ асууж гэнэ. Тэгэхэд хэн нэгэн нь Дуучин бүсгүй чинь арслангийн хайртай дуучин нь юм аа. Бүрэнтөгс энэ бүсгүйн дууг байнга сонсч явдаг юм. Бүр энэ хоёр нууцхан холбоотой ч байж магадгүй. Хоорондоо утсаар ярьдаг юм билээ шүү гэж мэдэмхийрч, Л.Нарантуяагийн талаар мэдээлэл тараасан гэнэ.
О.Цэцэг