Зүрхний Улаанбаатар гэрэл зургийн уралдаан зарлалаа

Хүүхэд залуусыг нийслэл хотоороо бахархах, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэхийг зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа юм. Гэрэл зураг нь Улаанбатаар хотыг эерэгээр харуулсан, архи, тамхи, хүчирхийлэл гэх мэт сөрөг агуулагагүй байж зөвхөн эерэг, гэгээлэг өнгө аястай байх ажээ.

Уралдаанд оролцогчидын фото зураг нь дурсамжтай хуучин зураг байж болох гэнэ. Уралдаанд оролцох сонирхогчид хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой юм байна.

Бүтээлийг аравдугаар сарын 24 өдрийг хүртэл [email protected] и-мэйл хаяганд хүлээн авах ба өөрийн холбогдох хаяг, утасны дугаар, танилцуулгын хамт явуулснаар уралдаан зохион байгуулагчид бүртгэж авах ажээ. Уралдааны зохион байгуулагчид гэрэл зургийн нэр, агуулгад нийцсэн байдал зэргээс сонгон Зүрхний Улаанбаатар хөтөлбөрийн www.facebook.com/zurkhniiulaanbaatar хуудсанд байршуулан иргэдийн хамгийн олон саналыг харгалцан үзэж уралдааныг дүгнэх гэнэ.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд Canon зургийн аппаратаар урамшуулах юм байна.

Тусгай байрт шалгарсан бүтээлийн эздэд үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал дагалдах гэнэ. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг нийтэд зарлаж, цахим хуудасуудаар мэдээллэж, олон нийтэд хүргэх ажээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button