Цаг ирвэл сайн сайхны үүд нээгддэг

Улаанбаатар хотын музейд боллоо. Энэхүү үзэсгэ­лэнгийн нээлтэд түүний аав С.Лувсанжалбуу, ээж Л.Сумъяа, Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо, шог зураач Ц.Байды, С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, гэрэл зурагчин С.Цацралт, шог зохиолчид болон найз нөхөд нь хүрэлцэн ирсэн юм. Энэхүү үзэсгэлэнг нээж шог зураач Ц.Байды Улаанбаатар хотын анхны шавь маань Л.Мөнхбат байгаа юм. Түүнийг дөрөвдүгээр ангид суралцаж байхад нь ээж нь хүүгийнхээ авьяасыг анзаарч надад шавь оруулсан юм гэлээ.

Энэ үеэр хүүгийнхээ анхны багшид аав, ээж хоёр нь хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг барьж сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Л.Мөнхбат Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг 1990 онд дүүргэжээ. Түүнээс хойш Үг, Засгийн газрын мэдээ, Өдрийн сонин-д ерөнхий дизайнераар нь ажиллаж сэтгүүл зүйн салбарт тодорхой дэвшил гарган сонины өөрийн гэсэн өнгө төрхийг гаргахад авьяас билгээ харуулж чадсан нэгэн билээ.

Цаг ирвээс… нэртэй энэхүү үзэсгэлэнд Чимээгүй нүүдэл, Animal park, Миний нутаг гэсэн гурван бүлгийн дор 1980-аад оноос эхлэн өнөөдрийг хүртэл зурсан шог зургуудын бүтээл болох 120 гаруй бүтээлээ дэлгэжээ. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээ нэлээд эртнээс бодож төлөвлөж байсан бөгөөд Цаг ирвэл бүх сайн сайхны үүд нээгддэг учиртай хэмээн онцолсон нь нэгийг бодогдуулна. Түүний бүтээлүүдийг харж байхад нийгэм, улс төрийн шог зургууд дийлэнх боловч хүнд олон зүйлийг бодогдуулахаар бүтээлүүд давамгайлж байлаа. Үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Animal Park бүлэгт нь дэлгэгдсэн түүний бүтээлүүд олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Тухайлбал, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид, Ерөнхий сайд П.Жасрай, нийтлэлч Б.Цэнддоо нарыг зурсан зургууд байв. Нэрт нийтлэлч маань өөрийнхөө шог зургийн дэргэд гараа өргөн зогсч зургаа татуулан олныг хөгжөөгөөд авна лээ.

Б.БАДАМХАНД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button