Европын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нобелийн шагнал хүртлээ
Норвегийн Ерөнхий сайд асан, Нобелийн энх тайвны шагналын хорооны дарга Турбъерн Ягланд Европын улс орнуудыг нэгтгэж, дайсагналцсан тивийг энх тайван тив болгосон хэмээн үзэж тус шагналыг У.Корсепиуст олгохоор болсон. Европын холбооныхон 60 гаруй жилийн турш энх тайван, ардчилал, хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулсан юм хэмээн Осло хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Европын холбоо нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг нэгтгэх, 1989 онд Берлиний ханыг нураасны дараа хуучин социалист орнуудад тогтвортой байдлыг хангахад гол хувь нэмрээ оруулсан хэмээн Нобелийн хорооноос үзжээ.
Ягланд 2004 онд Европын холбоог Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байсан аж.
Энэ жил уг шагналд 231 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүний 43 нь нийгмийн болон олон улсын байгууллагууд байжээ.
Өнгөрсөн онд тус шагналыг Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф, тус улсын идэвхтэн Лейма Гбови, Арабын хавар-ын идэвхтэн, Йеменийн иргэн Тавакел Карман нар хүртсэн юм. Уг шагналыг 1901 оноос эхлэн олгож буй бөгөөд улстөр, нийгэм, хүмүүнлэгийн салбар дахь олон улсын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог байна.
Энэ жил Нобелийн шагналыг найман сая швед крон буюу 1.2 сая ам.доллар дагалдаж байгаа гэнэ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотод болно.