Тавантолгойн ордтой шинэ захирал нь танилцана
Эрдэнэс Тавантолгой компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилох шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл шинэ дарга Я.Батсуурь Тавантолгойн ордтой биечлэн танилцахаар болсон байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Я.Батсуурь маргааш Тавантолгойг зорих ба тус ордод 2-3 хоног ажиллах юм байна. Дашрамд сонирхуулахад Тавантолгойгоос урд хөрш рүү гарах нүүрсний хэмжээ сүүлийн саруудад огцом буурсан мэдээ байна.
Т.АМУР