Д.Ганбаатарын шүүх хурал хойшлов
шүүх хурал боллоо. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу энэ сарын 31-ний өдөр хүртэл хойшилсон байна. Өмгөөлөгчийн хувьд насанд хүрээгүй хохирогч шүүх хуралд зайлшгүй оролцох ёстой гэсэн хүсэлтийг тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна.
Өнөөдрийн шүүхийг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор М.Сүхчулуун ажилласан бол өмгөөлөгчөөр Н.Болорцэцэг, Н.Ариунтариа, М.Алтанцэцэг нар оролцсон байна.
Д.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.3-т зааснаар буруутгаж байгаа аж. Хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цаазаар авах хүртэл ял оноодог. Жишээ нь яг үүнтэй адил хэргээр өнгөрөгч долоо хоногт н.Мөнх-Оргил шийтгүүлж, цааз сонссон боловч ерөнхийлөгчөөс өршөөл хүсэл 25 жилийн ял болгон хөнгөрүүлж байсан.
Л.Тамир
Оллоо.мн