Хүүхэд залуус газраа нэхэж, асуулга тавив
![](/wp-content/uploads/upload/oldolloo/park.jpg)
газраас газар авч, хувийн үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг хурцаар шүүмжлэн, санал бодлоо хуваалцаж, олон ч асуултыг тавьж байгаа билээ.
Монголын Залуучуудын Холбооны зүгээс залуучуудтайгаа энэхүү асуудалд дуу хоолойгоо нэгтгэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хуучнаар Хүүхдийн паркийн эзэмшил газраас газар авсан нэр бүхий Монгол улсын их хурлын гишүүн, Мон Уран компанийн захирал Б.Наранхүү, MCS компанийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, МАК компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, болон СӨҮЛ группийн ерөнхийлөгч У Хён Мэн нарт тодруулга авах дараах асуулгыг тавьж байгаа ажээ.
Үүнд
1. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудад зориулсан цөөхөн хэдэн байгууламжийн нэг болох Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраа авсан явлаа юу гэж тайлбарлах вэ? Буруу юм хийчихлээ буцаагаад хүүхдүүдэд нь зориулъя гэж бодох үед байсан уу?
2. Энэ газрыг аваад цөөнгүй жил боллоо. Хүүхэд залуусын тоглох газраас хумслан байж авсан энэ газрынхаа өр төлөөсөнд хүүхэд залуусын төлөө ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив тусламжийн ажил санаачлан хийсэн, хийхээр төлөвлөж байгаа вэ?
3. Хүүхдэд зориулсан газрыг буцааж өгөх үү?
Залуучуудын зүгээс өөрсдийн чөлөөт цагаа өнгөрөөх ганц газрыг хадгалан үлдэхийн тулд дээрх тодруулгыг хүргэж байгаа гэнэ. Нэр бүхий эдгээр эрхмүүд дээрх 3 тодруулга асуултад хэзээ, ямар хариулт өгөхийг харах л үлдэж байна.
Оллоо.мн