ДОХ-ын талаар бодит мэдээлэл өгсөн шилдэг сэтгүүлчийг шалгаруулна
Тиймээс ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ХДХВ, ДОХ-ын тухай үнэн зөв, бодит мэдээллийг нийт хүн амд хүргэх зорилготой билээ.
Уг уралдааныг өчигдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 25- ны хугацаанд зарлаж байгаа аж. Уралдаанд оролцох бүтээл нь эерэг өөрчлөлтөд уриалан дуудсан, айлган сүрдүүлэх өнгө аясаас зайлсхийсэн байх аж. Оролцогчид нь ХДХВ/ ДОХ-ын сэдвээр хоёроос доошгүй бүтээл бичиж, нийтэлж, нэвтрүүлсэн байх гэнэ.