Монголын мисс хоёрдугаар байрт бичигдлээ

улсын мисс 66 орны гоо бүсгүйг ардаа орхиж, хоёрдугаарт бичигджээ. Харин тэргүүн байрт Энэтхэгийн мисс Рошелле Рао орсон байна.

Д.Долгионы хувьд Мисс Монголиа-2012 тэм­цээ­ний ялагчаар тодорч, уг тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм. Өдгөө 21 настай тэрбээр New face тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьсан. Улмаар Мода Арт тэмцээний шилдэг 15-д, ТВ мисс тэмцээний үндэсний ялагч болж байсан билээ.

Дашрамд сонирхуула­хад, Мисс интернэйшнл тэмцээн нь дэлхийн хэм­жээний тэмцээнүүд дунд гуравдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд 52 дахь жилдээ зохион байгуулагдаж бай­на. Тэмцээний эцсийн ша­танд оролцох шилдэг 15 бүсгүйг энэ сарын 21-нд тодруулах бөгөөд тэднээс тав нь миссийн титмийг тэргүүндээ залах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button