Салхин паркийн ажил хойшлов

Монголд анх удаа 50МВт-ын салхин парк барьж эхэлсэн уг компани арваннэгдүгээр сард салхин сэнснүүдээ угсарч дуусаад анхны эрчим хүчээ нийлүүлэхээр төлөвлөж байсан ч байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж нэг сараар хойшилж, арванхоёрдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм байна. Хүчтэй салхитай нөхцөлд салхин сэнс суурилуулах боломжгүй учраас салхи багатай өдрүүдэд сэнснүүдээ суурилуулж байгаа юм байна.

Тус бүр нь 1.6 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 метрийн өндөртэй 82,5 метрийн урттай сэнсийг Төв аймгийн Салхит уулнаа суурилуулж байна. Өмнөх Засгийн газартай байгуулсан эрчим хүч худалдан авах гэрээний дагуу Ньюком-ын салхин паркаас гарах эрчим хүч төвийн цахилгаан эрчим хүчний шугамд холбогдож хэрэглэгчдэд хүрэх юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button