Их, дээд сургуулийн торгуулийг заавал хурааж авна

үнээ нэмсэн гэсэн хуулийн зүйл заалтын дагуу өнгөрсөн жилийн орлогоосоо хамаарч 4-33 сая төгрөгийн торгууль хүлээхээр болсон. Олон нийт энэхүү торгуулийг өмнөхийн л адил авалгүй алдана гэж үзэж байсан ч ямар ч байсан тавьсан торгуулиа татаж улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг албаны хүмүүс баталж байна. Их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзсан. Ямар ч байсан тавьсан торгуулийг төлнө гэдгээ хэлсэн.

Бид ч торгуулиа авна гэдэг дээрээ тууштай зогсоно. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Манай байгууллагаас төлбөр нэмсэнд нь биш, нэмсэн арга нь үгсэн тохиролцсон шинжтэй байсан учраас энэ үйлдэлд нь сануулга болгож торгууль тавьсан. Их сургуулиуд үнээ нэмэх нь чөлөөтэй. Гэхдээ үгсэн тохиролцох хэлбэр нь л буруу юм гэж О.Магнай ярив.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button