Хөх тарианы гурилан бүтээгдэхүүнд шалгалт хийлээ

судалж үзээд доорх дүгнэлтэд хүрлээ. Хүн амын зохистой хэрэглээний мэдлэг дээшилж амин дэм ихтэй хөх тарианы гурилаар хийсэн талхны хэрэглээ ихэсч эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс хөх тарианы гурилын талхыг ихээр үйлдвэрлэх болсон. Иймээс талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь хөх тарианы гурилыг талханд хэрэглэдэг эсэхийг судалж тогтоосон юм.

Судалгааны дагуу үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахад өөрсдийн технологи, нормын дагуу хөх тарианы гурил болон улаанбуудайн гурилыг хольж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Зарим жижиг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ 10- 15 хувьд нь хөх тарианы гурилыг хийж улаанбуудайн гурил болон амт оруулагч, тогтворжуулагч зэрэг хүнсний нэмэлт бодисыг хэрэглэж байна.

Тиймээс талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөх тарианы гурилаар хийж байгаа бүтээгдэхүүний орц, найрлагадаа хөх тарианы гурил болон буудайн гурилын эзэлж байгаа хувь, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг хаяг шошгондоо тодорхой бичиж хэвшүүлэх чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн хүн амын хөх тарианы гурилан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ихэссэн учраас хөх тариагаа боловсруулах үйлдвэр бий болгох ингэснээр хөх тарианы тариалалтыг нэмэгдүүлж дотооддоо түүхий эдээ бэлтгэх боломж бүрдүүлэх талаар төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button