Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ
Спортын төв ордны А зааланд эхэллээ.
Тэмцээнд Сүхбаатар, Увс, Архангай, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймаг болон нийслэлийн дүүрэг, клубуудын эрэгтэй 19, эмэгтэй есөн баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүд дөрөв, эмэгтэйчүүд гурван хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсгийн тоглолт баасан гарагт өндөрлөж, хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолт амралтын өдрүүдэд болж, дүнгээ гаргана.