Сирид барьцаалагдсан сэтгүүлч холбоо барьжээ
барьцаалагдсан гэдгээ ойлгуулахаар мэдээлэл дамжуулжээ. Энэ тухай түүний хуучин нөхөр Дмитрий Петров хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Петровын мэдэгдсэнээр Кочневагийн утаснаас Удахгүй бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Хариу бичээд хэрэггүй гэсэн мессеж иржээ. Харин өөр нэг найздаа өөрийгөө барьцаалагдсан, түүн рүү залгахгүй байхыг хүссэн мессеж явуулсан байна. Одоогоор түүнийг хэн барьцаалсан, ямар нөхцөлд, хаана байгаа болон Кочнева удахгүй суллагдана гэдэг ямар үндэслэлээр найдаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ мэдээлэл гарахаас өмнө Кочневагийн найзууд нь босогчид түүнийг барьцаалсан хэмээн сонинд ярьж байсан юм.
Москвад байдаг Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид олон нийтийн сүлжээн дэх миний хуудсанд 10 гаруй удаа заналхийлсэн сэтгэгдэл үлдээсэн, харин Анхарыг илүүтэй заналхийлдэг байлаа хэмээн Кочневагийн найз Елена Громова мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Кочнева нь Украины иргэн хэдий ч Сирид байхдаа Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг байжээ.
Тиймээс түүнийг эрэн сурвалжлах ажилд Оросын Дотоод хэргийн яам ч оролцож байгаа юм байна. Найзуудынх нь мэдээлж байгаагаар Кочнева Дамаскаас Тартус хотыг зорьж, тэнд түүнийг хүмүүс сүүлийн удаа харсан гэнэ. Тэрбээр Хомс хотыг зорьсон байжээ. Үүнээс хойш тэрбээр утсаа авахгүй, олон нийтийн сүлжээнд мэдээлэл үлдээхгүй сураг алдарсны улмаас найз нөхөд нь эрэл cуpаг тавьж эхэлсэн юм байна.